E-Mongolia Academy

Улсын Төсөвт Үйлдвэрийн газар

Мэдээ мэдээлэл

E-MONGOLIA СИСТЕМИЙН ХҮРТЭЭМЖИЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын 2025 оны байдлаар нийт 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 32 хувь нь нийслэлд, 68 хувь нь орон нутагт оршин сууж байгаа бөгөөд эдгээр иргэдээс Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд 57000 гаруй иргэн бүртгэлтэй байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем нь иргэн бүрд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх зорилгын хүрээнд тасралтгүй шинэчлэл хийсээр ирсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг системд тусгах, сул хараатай иргэдэд зориулсан өнгөний контраст тохируулах, шөнийн горимд шилжих, үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг боломжийг 3.0 шинэчлэлээр нэвтрүүлсэн. Мөн хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоонууд (дэлгэц томруулах, өнгө өөрчлөх, уншигч программ) нэвтрүүлж, олон улсын вебийн хүртээмжийн WCAG стандартыг ханган ажиллаж байна. Үүний зэрэгцээ хадмал орчуулга, дохионы хэлмэрчтэй контентуудыг үе шаттайгаар нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдэд илүү хялбар, шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна. Европын Холбооны санхүүжилттэй, “DW Akademie”-ийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд “Хөгжлийн Туслалцаа төв” НҮТББ-аас “Хүртээмжтэй вэбсайт” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Mongolia системийн веб сайт, аппликейшнд хүртээмжийн үнэлгээ хийж, үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Уулзалтад “И-Брайл софт” ХХК-ийн төлөөлөл оролцож, үнэлгээний дүгнэлт, цаашид олон улсын стандартын дагуу системийн хүртээмжийг сайжруулах зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлон дурдлаа. Энэхүү үнэлгээ, зөвлөмжийн уулзалт нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн чухал алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсад цахим засаглалын хөгжлийг дараагийн шатанд гаргах, иргэн бүрийг хамарсан тэгш хүртээмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм. Цаашид E-Mongolia системд нэвтэрсэн болон шинээр нэвтрүүлэх төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч, цахим хөгжлийг түүчээлэн ажиллах болно.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2937 оюутан хүсэлтээ илгээсэн байна. Тус бүртгэл 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт дуусах тул оюутан залуус хугацаандаа амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх, энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 жилийн хугацаанд төлсөн байх шаардлагыг хангасан байна. Бүртгүүлэхийн тулд оюутнууд E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтэрч “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, “Үйлчилгээ авах” товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” хэсэгт хүсэлт амжилттай хүлээн авсан тухай мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой. Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ. Сургалтад хамрагдан төгссөн оюутнуудыг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Батлан хамгаалах яамны 1800-1144, оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулж авах боломжтой.

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна 

Цахим технологи, интернэт сүлжээ хурдацтай хөгжиж буй өнөө үед иргэд мэдээллийн технологийн боломжийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллээ тодорхойлох, олж авах, үнэлэх, хуваалцах, нэгтгэх, шинээр бүтээх замаар нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.  Цахим үйлчилгээ, технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой асуудал болоод байна.  “И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нэн ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.  Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.04/ “И-Монгол академи” УТҮГ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.  Тус сургалт нь 3 долоо хоногийн хугацаанд нийт 60 цагийн багц хөтөлбөрөөр хэрэгжих бөгөөд онол, практик хосолсон агуулгатайгаар явагдана. Сургалтад хамрагдсан иргэд дараах ур чадваруудыг эзэмших боломжтой. Үүнд:  Энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.  Холбоо барих утас: 77111197-3 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ 

Их, дээд сургуулийн оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар олгож, эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэхэд зорилгоор оюутан цэргийн бүртгэлийг жил бүр цахимаар хүлээн авч сургалтад хамруулдаг болсон.  Энэ жилийн оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 хүртэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ.   Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia системд нэвтэрсний дараа “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, үйлчилгээ авах товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” цонхонд амжилттай хүлээн авсан талаарх мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой.    Хөтөлбөрт хамрагдах шаардлага:  Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 03 дугаар сарын 11-ний 08:00 цагаас эхлэн сургуулийнхаа харьяа дүүргийнхээ болон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт иргэний үнэмлэх, 4 хувь цээж зураг /3х4/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрэв байхгүй бол шинэ үнэмлэхийн 2500 төгрөг/-тэй ирж бүртгэлээ баталгаажуулна.  Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу явуулдаг бөгөөд оюутнууд цэргийн албаны дадлага, сахилга бат, дүрэм журам, харилцааны соёл, ёс зүйг эзэмшинэ.  Нэмэлт мэдээлэл авах утас:  Оюутан залуус та бүхэн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож, цэргийн мэргэжил эзэмшихийг уриалж байна. 

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл”  цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл 3-р сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр хүлээн авна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох журам”-ын дагуу оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ. Энэ жилийн  “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл”  цэргийн мэргэжил олгох сургалт нь цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой болсон ба 2,3-р курсийн оюутнууд хамрагдаж байгаагаараа онцлог юм. Мөн онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах ба оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 10000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна. “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг “Батлан хамгаалах яам”-ны 1800-1144, Оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулна уу!

E-MONGOLIA СИСТЕМИЙН “АЖЛЫН БАЙР” ЦЭС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

   Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран “E-Mongolia” системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа. Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон. Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:    Шинэчлэгдсэн “Ажлын байр” цэс нь баталгаатай, идэвхтэй ажлын байрны мэдээллийг нэг эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажлын байрыг ил тод, төвлөрсөн байдлаар харуулж байна. Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж б

Хариуцаж ажилладаг системүүд

Хамтын ажиллагаа

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197