Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр “И-Монгол академи” УТҮГ-аас ахмадуудад цахим ур чадварын талаар мэдээлэл өглөө 

Олон улсын Ахмадын өдрийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ), Монголын ахмадын холбоо (МАхХ) хамтран ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 09 сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөр ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах, ач холбогдлын талаар мэдээ мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө. 

Үйл ажиллагааны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга Г.Өнөрцэцэг зочин илтгэгчээр оролцож “И-Монгол академи” УТҮГ-ын сургалт, үйл ажиллагаа болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Цахим Монгол, Цахим Засаглал хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ахмад настны цахим ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн талаар илтгэл тавьж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Ахмад настай иргэд (АНИ)-ийн цахим хүртээмж, ур чадвар орхигдож болохгүй асуудлын нэг бөгөөд тус илтгэлд ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаагаа тэгш хүртээмжтэй хүргэх талаар тусгав.

Ахмад настай иргэдийн хувьд цахим хэрэглээ төдийлөн өргөн, их биш хэдий ч цахим ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой ахмадуудын хувьд цаашид гар утасны тохиргоог өөрсдөө бүрэн ажиллуулж сурах, төрийн үйлчилгээг цахимаар авах, хэрэгцээтэй аппликэйшнээ татаж, ажиллуулж сурах зэрэг нь чухал, ач холбогдолтой, хэрэгцээтэй байгаа юм.

Учир нь гар утастай холбоотой асуудал, интернэтийн асуудал, цахим хаяг удирдахтай холбоотой асуудал зэргээ ихэвчлэн хүүхдүүдээсээ асуух, асааж унтраах үйлдэл хийх, салбар дээр очих зэргээр л шийддэг учир ахмад настай иргэдийн хувьд дээр дурдсан цахим ур чадварын хэрэгцээндээ зориулсан сургалтад хамрагдах сонирхолтой байгааг илтгэлдээ дурдлаа.

Цаашид Монголын ахмадын холбоотой хамтран ажиллахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг онцлов.

Thank you for your attention!