ERP систем нэвтрүүлэх сургалт боллоо

ERP систем нэвтрүүлэх сургалт боллоо

2022-05-10

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шүүхийн Сахилгын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Системийн ашиглалтын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “И-Монгол академи”-ийн Иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Энх-Амар хийсэн. Сургалтад Сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.

ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем юм. Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрддэг. 

Thank you for your attention!

Thank you for your attention!