Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдал”-ын талаар хэлэлцэж төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломжийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Иймд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-г ашиглан төлбөр тооцоо хийх боломжийг хамтран бүрдүүлж, төлбөр тооцооны систем (цахим хэтэвч)-ийг холбох ажлыг “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй хуулийн этгээд нь ажлын туршлагын мэдээлэл, тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах саналын хамт info@ema.gov.mn хаягаар болон бичгээр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Жич: Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх шаардлагатай.
Холбогдох нэмэлт шаардлагуудын талаарх мэдээллийг “И-Монгол академи” УТҮГ-ын Хуулийн мэргэжилтэн О.Янжмаатай 88487111 утсаар болон yanjmaa@ema.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.