2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж байна. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78,345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүд урьдчилсан бүртгэлд ороод хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулах юм. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлвүүд харагдах юм.
Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.
Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.