Тус сургалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа мэдээлэл технологийн мэргэжилтнүүд 2022 оны 6-р сарын 6-ны өдөр багтаан бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх бол энд дарна уу.
Дэлхий нийтээрээ цахимд шилжиж байгаа өнөө үед дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, төр, хувийн хэвшил, иргэний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангаж, компьютер, хөдөлгөөнт төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжөөр хэрэгцээт мэдээллийг хайх, олж авах, ашиглахад дэмжлэг үзүүлэхэд төрийн албанд ажиллаж байгаа мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал үүрэгтэй.