Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

A state-owned enterprise

News

ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” ҮЙЛЧИЛГЭЭ E-MONGOLIA-Д НЭВТЭРЛЭЭ 

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.   Энэхүү үйлчилгээ нь иргэдэд өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал, газар, объект, дэд бүтэц болон орчны талаарх мэдээллийг цахимаар шуурхай илгээх боломжийг бүрдүүлж байна.  Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллагууд эрсдэлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ нь осол, аюул, эрсдэлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.  “Эрсдэл мэдэгдэх” үйлчилгээг ашиглахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, нүүр хуудсанд байрлах онцлох баннераас “Эрсдэл мэдэгдэх” картыг сонгон орно. Үүний дараа хүсэлтийн төрөл болон шаардлагатай мэдээллүүд болох овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бөглөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг нотлох зураг болон холбогдох файлыг хавсаргана. Мэдээллээ нягталж шалгасны дараа “Илгээх” товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээгдэх бөгөөд таны мэдээллийг хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг E-Mongolia системээр дамжуулан хүргэх юм.  Мөн энэхүү үйлчилгээ нь төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн боловсруулах замаар эрсдэлийн зураглал бий болгох, бодлого төлөвлөлтөд шаардлагатай өгөгдлийг бүрдүүлэх, шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан байдлаар дэмжих ач холбогдолтой. Ингэснээр эрсдэлийг зөвхөн гарсан хойно нь шийдвэрлэх бус, урьдчилан тооцоолж бууруулах нөхцөл бүрдэх юм.  Иргэн бүрийн мэдээлэл, оролцоо нь аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болдог. Иймд та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө эрсдэлтэй нөхцөл байдлыг E-Mongolia системээр дамжуулан цаг алдалгүй мэдээлж, аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна. 

2026 ОНЫ 5-Р САРД 1,984 ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА 

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс 2026 оны 5 дугаар сард танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийт 112 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1,984 иргэн, төрийн албан хаагчийг цахим ур чадварын сургалтад хамрууллаа.  Нийт оролцогчдын:  Сургалтын хүрээнд оролцогчдын цахим орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик хосолсон сургалт, зөвлөгөөг дараах сэдвүүдээр хүргэлээ. Үүнд:  Тус сургалтууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын дижитал чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.  “И-Монгол академи” УТҮГ нь цаашид иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, цахим шилжилтийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах юм.  Цахим ур чадварын сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.  ☎️ Утас: 77111197-3 📧 И-мэйл: digitalskill@ema.gov.mn 

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ 

Иргэд Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр авах болон ангилал нэмэх хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар гаргах боломжтой боллоо.  Жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын шалгалтад амжилттай тэнцсэн иргэд олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ цахимаар захиалан, үйлчилгээ авах боломж бүрдэж байна.  Үйлчилгээг авахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” үйлчилгээг сонгон шаардлагатай мэдээллээ бөглөн хүсэлтээ илгээнэ. Мөн үйлчилгээний төлбөрөө цахимаар төлж, үнэмлэхээ “биечлэн авах” эсвэл “хүргүүлэх” сонголтоор авах боломжтой.  Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 1, 2, 3 жилийн хугацаатайгаар олгодог бөгөөд сонгосон хугацаанаас хамааран үйлчилгээний төлбөр харилцан адилгүй байна.  Хэрэв иргэн цахимаар захиалга хийх боломжгүй тохиолдолд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ захиалах боломжтой юм. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА E-MONGOLIA СИСТЕМЭЭР ТӨЛӨӨРЭЙ

Хуулийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяа татварын албанд төлөх үүрэгтэй байдаг. 2026 оны 05 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 31.9 хувь буюу 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь татвараа төлсөн үзүүлэлттэй байна. Татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжтойг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Иргэд E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Татвар төлөх” үйлчилгээг сонгон тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаад татвараа цахимаар төлөх боломжтой. Хуулийн этгээд болон иргэдийн татвар төлөх хугацаа өөр байдаг бөгөөд: Мөн 06 дугаар сарын 01-нээс хойш импортоор орж ирсэн автомашины татварыг тухайн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэмжээгээр тооцдог байна. Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийг E-Mongolia системээр татвараа хугацаанд нь төлж, төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнэхийг уриалж байна

Та виз мэдүүлэх гэж байна уу? E-Mongolia-гаас шаардлагатай баримт бичгээ цахимаар аваарай

Гадаад улсын виз мэдүүлэхэд олон төрлийн лавлагаа, тодорхойлолт бүрдүүлэх шаардлага иргэдэд тулгардаг. Тэгвэл эдгээр баримт бичгийг төрийн байгууллагаар биечлэн явж авах шаардлагагүйгээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс цахимаар авах боломжтой. Иргэд визийн материал бүрдүүлэхдээ хамгийн түгээмэл шаардлагатай дараах лавлагаа, тодорхойлолтуудыг E-Mongolia системээс түргэн шуурхай авах боломжтой. Үүнд: Өмнө нь эдгээр баримт бичгийг авахын тулд иргэд холбогдох байгууллагад биечлэн очиж, дараалал хүлээж, цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо гар утас, компьютер ашиглан хаанаас ч, хүссэн үедээ цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж байна. Мөн E-Mongolia системээс олгож буй лавлагаа, тодорхойлолтууд нь QR код болон цахим баталгаажуулалттай тул виз мэдүүлэх материалд ашиглах боломжтой албан ёсны баримт бичиг юм. Та бүхэн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгээ E-Mongolia аппликейшн болон веб хуудас ашиглан цахимаар авч, үйлчилгээгээ илүү хялбар, хурдан аваарай.

БОЛОВСРОЛЫН ЛАВЛАГААГ ЦАХИМААР ХЯЛБАР АВААРАЙ

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд боловсролтой холбоотой лавлагаа, тодорхойлолтуудыг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр цахимаар авах боломж бүрдээд байна. Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургууль, байгууллагад биечлэн хандаж, бичиг баримт бүрдүүлдэг байсан бол өнөөдөр E-Mongolia системийг ашиглан хүссэн үедээ, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэж байна. Боловсролын үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээг илүү шуурхай, хялбар, хүндрэлгүй авах нөхцөл бүрдэж байна. Иргэд одоогийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан дараах боловсролын лавлагаа, тодорхойлолтуудыг цахимаар авах боломжтой. Үүнд: Дээрх үйлчилгээг авахын тулд иргэн та E-Mongolia системийн веб сайт болон гар утасны аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтэрч, үйлчилгээний нэрээр хайлт хийснээр шууд авах боломжтой. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнүүдийг үе шаттайгаар цахимжуулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэн төвтэй болгох ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Our Systems

Cooperation

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197