- Монгол Улсын Засгийн газар 4 жилийн хугацаанд хийсэн онцлох 32 ажлын нэгээр E-Mongolia системийг онцолжээ.

2024 оны жилийн эцсийн байдлаар E-Mongolia систем нь 1,950,000 хэрэглэгчтэй болж, 87 байгууллагын 1263 төрийн үйлчилгээг цахимжуулжээ. Энэ систем нь иргэдэд 65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлсэн бөгөөд төрийн үйлчилгээ авахад зарцуулсан хугацаа, зардалд дараах хэмнэлтүүдийг авчирсан байна:
- Цаг хугацааны хэмнэлт: 1,062,855,266,261 төгрөг
- Бичиг цаасны зардал: 5,041,861,264 төгрөг
- Унааны зардал: 70,481,109,976 төгрөг
Нийтдээ 1,138,378,237,501 төгрөгийн хэмнэлт гарчээ.
Нийтлэлч Б.Баабар: Цахим хөгжлийн түүчээ, гол түлхүүр нь болж буй бүх алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ

“И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулсаар байна. Тус академийн зүгээс Монгол Улсын төрийн шагналт, XX зууны манлай нийтлэлч, улс төрч Б.Баабартай чөлөөт уулзалт зохион байгуулж, “Монгол Улсын хөгжил дэвшил” сэдвээр ярилцаж, ирээдүй хойч үеийнхний үзэл бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо хуваалцсан байна.
Төрийн цахим үйлчилгээний хамгийн их амжилттай хэрэгжсэн аймгууд бол Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд юм. Эдгээр аймгууд E-Mongolia системд бүртгэлтэй иргэдийн тоогоор тэргүүлж, олон төрлийн үйлчилгээг цахимжуулсан байна.

Тодруулбал:
- Хэнтий аймаг: 80% иргэд E-Mongolia системд бүртгэлтэй, 78 үйлчилгээг цахимжуулсан.
- Дорноговь аймаг: 85% иргэд E-Mongolia системд бүртгэлтэй, 78 үйлчилгээг цахимжуулсан.
- Хөвсгөл аймаг: 75% иргэд E-Mongolia системд бүртгэлтэй, 75 үйлчилгээг цахимжуулсан.
- “И-Монгол академи”-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи” УТҮГ- аас гурав дахь удаагаа олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байгаа бөгөөд энэ удаа тус байгууллагын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга, МУИС ийн докторант Н.Төрбатын “Accessibility of public services in Mongolia for citizens with disabilities through the E-Mongolia system” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл БНСУ-ын Hansung University-ээс эрхлэн гаргадаг “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ.
- Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа ангиудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 46 дугаар тэмдэглэл, 2024 оны 163 дугаар тогтоолд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон.
Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадвар хөгжүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах замаар цахим шилжилтийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн цахим ур чадварыг дэмжих сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 31-ний өдрүүдийн хооронд дараах сэдвийн хүрээнд Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс зохион байгууллаа.