Энэ оны эхний улирлын байдлаар иргэн, ААН-үүд 71 байгууллагын 830 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаас авах боломжтой боллоо. Иргэд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хамгийн олон удаа авсан байна.
E-Mongolia системд Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 73% буюу 1.5 сая хэрэглэгч бүртгэлтэй байгаа бол 1.3 сая иргэн гар утасны аппликэйшнийг тогтмол хэрэглэж байна.
Эдгээр хэрэглэгчид 23.7 сая амжилттай үйлчилгээг авснаар нийт 202 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Тухайлбал,
- Төрийн байгууллага руу ирж, буцах зардал 73.7 тэрбум
- Үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал 1 тэрбум төгрөг
- Үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 127.3 тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн байна.
Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргэх ёстой. Үүний дагуу push notifiction, үндэсний цахим шуудан, хувийн и-мэйл хаягаар нь дамжуулан нийт 18,846,662 удаа мэдэгдэл хүргэсэн байна.