Дорнод аймаг “E-Mongolia”-д нэгдлээ

Дорнод аймаг “E-Mongolia”-д нэгдлээ

“И-Монгол академи”-ийн баг 2022 оны Гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллав. “Цахим жишиг аймаг” загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,

  • Дорнод аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨААТҮГ – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн ЗДТГ – 15 үйлчилгээ
  • Дорнод аймгийн ХХААГ – 5 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 15 үйлчилгээ
  • Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Дорнод аймгийн авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Хэрлэн сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Дээрх үйлчилгээнээс онцолвол, орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудад Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгодог байна. Тэд энэхүү үйлчилгээгээ “E-Mongolia” системд нэвтрүүлжээ. Үүний зэрэгцээ, тус аймгийн иргэдэд “E-Mongolia” системийг хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Мөн нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

“И-Монгол академи”-ийн баг энэ долоо хоногт Дундговь аймагт ажиллана. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Анхаарал хандуулсанд баярлалаа!