E-Mongolia Academy

Боловсролын лавлагаагаа цахимаар, 1 минутын дотор аваарай

Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургуулиар орж, бичиг цаас бүрдүүлэх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia цахим системийг ашигласнаар хүссэн үедээ, хаанаас ч боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ. Эдгээр үйлчилгээнүүд цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгож байна.
Одоогийн байдлаар иргэд E-Mongolia системээр дамжуулан боловсролтой холбоотой дараах 6 төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой.
E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой боловсролын лавлагаанууд:

  1. Суурь боловсролын гэрчилгээ
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Их, дээд сургууль төгссөн тухай дипломын лавлагаа
  4. Сургалтын байгууллагад суралцаж байгааг батлах тодорхойлолт
  5. Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын дүнгийн хуулбар
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) лавлагаа багтаж байна.
    Тус үйлчилгээнүүдийг авахын тулд E-Mongolia веб сайт болон аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч, “Боловсрол” хэсгээс сонгоод үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр шууд авч болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.