Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ. Тухайлбал, жолооч
- Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.
- Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ.
- Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ.
- Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
- Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд. Өмнөх оны торгуулиуд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалттай хөнгөлөлтөд хамаарахгүй.
Үүнтэй холбоотойгоор E-Mongolia платформоор хуулийн хугацаандаа буюу 15 хоног дотроо торгуулиа төлөх үед дүнгийн 50% хөнгөлөгдөх бол 16 дахь хоногоос торгуулийн дүн 50%-аар нэмэгдэнэ.
E-Mongolia платформ руу өөрийн бүртгэлээр нэвтрэн “Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх” гэсэн үйлчилгээг сонгон нэмэлт шимтгэлгүйгээр торгуулиа төлөх боломжтой юм.