E-Mongolia Academy

Засгийн газрын яам, агентлагуудын албан хаагчдад цахим болон танхимын сургалтыг зохион байгуулав

“И-Монгол академи” УТҮГ нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Архивын ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран Монгол Улсын Засгийн Газрын 16 яам, 37 хэрэгжүүлэгч агентлагийн бичиг хэрэг, мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад албан бичиг хүлээн авах, баталгаажуулах, стандартын дагуу боловсруулах болон тоон гарын үсэг ашиглан цахим баримт бичиг илгээх талаар сургалт оров. Онол, практик хосолсон тус сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 19, 23-ны өдөр танхимаар, 2023 оны 05 дугаар сарын 22, 24-ний өдөр цахимаар тус тус зохион байгууллаа.  

Сургалтаар, 

  • Цахим засаглал 
  • Цахим хөгжлийн багц хууль 
  • Тоон гарын үсэг, түүний хэрэглээ 
  • Мэдээллийн аюулгүй байдал 
  • Албан бичиг солилцооны дундын DOCX систем ашиглалт 
  • Албан хэрэг хөтлөлтийн цахим системийн хэрэглээ зэрэг агуулгыг багтаасан болно.

Төрийн захиргааны байгууллагууд албан бичиг солилцооны 6 төрлийн систем ашигладаг төдийгүй албан бичиг илгээхэд харилцан адилгүй төлөвөөр харагддаг байна. Тиймээс сургалтын явцад өөрсдийн ашигладаг системийн хөгжүүлэгч байгууллагын төлөөллүүдтэй биечлэн уулзаж, хүндрэл бэрхшээлээ шийдвэрлүүлсэн юм. Мөн албан бичиг солилцооны дундын DOCX системд холболт хийгээгүй байгууллагуудад холболт хийх зөвлөмж, зөвлөгөөг хүргэлээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар 05-ны өдрийн А/41 тоот “Сургалтын хөтөлбөр баталж, сургалт зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг ханган ажиллав.                       

Анхаарал хандуулсанд баярлалаа!