Насан туршийн боловсролын багш нарыг чадавхжуулах онлайн сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулав. Cургалтад 21 аймаг, 9 дүүргийн 256 багш, удирдах ажилтан хамрагдлаа.
Цахим хөгжлийн багц хууль, тоон гарын үсэг түүний хэрэглээ болон Zoom, Teams, Canva программуудыг ашиглах, контент бүтээх зэрэг агуулгуудыг багтаан сургалтыг зохион байгуулсан. “И-Монгол академи“ УТҮГ-ын Цахим ур чадварын газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэстэй хамтран ажиллалаа.
2023 оны байдлаар улсын хэмжээнд насан туршийн боловсролын 355 төв үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 29 төв бие даасан хэлбэрээр, 326 төв орон нутагт Ерөнхий боловсролын сургууль эсвэл сумын Засаг даргын тамгын газрын харьяанд ажилладаг байна.
Тус төвүүд нь боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн сургалт, бичиг үсгийн боловсрол олгох сургалт, насан туршийн боловсролын сургалтыг тус тус хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд зохион байгуулдаг. Тиймээс насан туршийн боловсролын төвүүд нь цаашид бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах бүрэн боломжтой юм.
ААН, байгууллагууд цахим ур чадварын сургалт авах бол 77111197-3 дугаарын утсаар болон digitalskill@digital.edu.mn и-мэйл хаягаар холбогдоно уу.