ХНХЯ-ны харьяа Сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран ажиллана

“И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо. 

Сургалт, үнэлгээ, судалгааны институт нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал болон хүн амын хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээ, хийх, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох, мэргэжлийн сургалтын байгууллагуудын сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, бүртгэлжүүлэх, чанарын үнэлгээ, баталгаажуулалт хийх, мэргэшлийн түвшин тогтоох. Мөн салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, түншлэгч байгууллагуудад зөвлөн туслах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байгууллага юм.  

Харин “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нь зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр захиалгат болон төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд 2022 онд нийт 21486 иргэнд хүрч ажилласан байна. 

Хоёр байгууллага дараах ажлуудыг хамтран зохион байгуулахаар санал солилцлоо. Үүнд: 

  • хамтран ажиллах 2023 оны төлөвлөгөө боловсруулах; 
  • бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын агуулгыг түвшин бүрээр боловсруулах; 
  • цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр болон залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн хүрээнд хамтран ажиллах; 
  • иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах; 
  • харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим хэрэглээнд сургах юм. 

Эдгээр ажлын хүрээнд тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд туршилтаар 8 харааны бэрхшээлтэй иргэнийг сургалтад хамруулахаар төлөвлөлөө. Эхний ээлжид сургалтад хамрагдах 2 хүнийг судалгааны институтээс сонгон шалгаруулж, “И-Монгол академи” УТҮГ-ын сургалтыг зохион байгуулах юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!