Бидний тухай

И-МОНГОЛ АКАДЕМИ

И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж

 2022 оны 01 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж буй Улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Эрхэм зорилго

Төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд оршино. 

Стратегийн зорилт

Инновац үйлдвэрлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, радио давтамж, сансрын технологи, кибер аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, урт болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах, шаардагдах судалгаа шинжилгээ хийх, хөгжлийн бодлогын уялдааг хангах, бодлогын удирдамжаар хангах

Хамтын ажиллагаа

Хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг хуваарилан зохицуулах, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгууллагын санхүүг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх

Төсөл хөтөлбөр

Харилцаа холбоо, радио давтамж, хиймэл дагуул, шуудан, өргөн нэвтрүүлэг, сансрын технологийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Аюулгүй байдал

Кибер аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдсэн бодлого төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах

Цахим засаглал

Мэдээллийн технологи, цахим засаглал болон нийтийн мэдээллийн дэд бүтэц, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Нээлттэй мэдээлэл

Салбарын стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж өгөх

Бүтэц зохион байгуулалт

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

Удирдах байгууллагын бодлого, чиглэл, төлөвлөлтөд уялдуулан байгууллагын дотоод ажлыг чанартай зохион байгуулах, гадаад харилцааг хөгжүүлэх

ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЭРЭГЛЭГЧИЙН ГАЗАР

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн хэрэглэгч иргэн, хуулийн этгээдэд утсаар, цахим хэлбэрээр болон операторын горимоор зөвлөгөө өгөх, төрөөс баримтлах бодлого, чиглэл, шийдвэрийн дагуу хөгжүүлж, нэвтрүүлсэн системүүд болон байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх

САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Бусад салбар болон салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангахад шаардлагатай цахим шилжилтийн стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, шинээр нэвтрүүлэх мэдээллийн технологийн төслийг салбарын бодлого, төлөвлөлт, стандарттай нийцүүлэх санал, зөвлөмж гаргах, ажлын даалгавар, техникийн нөхцөл боловсруулах

СИСТЕМ, НЭГТГЭЛИЙН ГАЗАР

Төр, хувийн хэвшлийн дундын мэдээлэл, солилцооны систем (ХУР), түүнийг дэмжих дэд системүүдийн хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх

ЦАХИМ УР ЧАДВАРЫН ГАЗАР

Бүх нийтийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулах

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хариуцсан мэдээллийн систем, дэд бүтцийн хэвийн, найдвартай, аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн дотоод дүрэм, журмыг боловсруулж хэрэгжүүлэх, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, систем, сүлжээ, үйлчилгээнд аюулгүй байдлын шалгалт, шинжилгээ хийж эрсдэлийг тодорхойлох, байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх