E-Mongolia | “Оюутан цэрэг”-т бүртгүүлэх заавар хүргэж байна

2022-03-01

“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022.03.01-2022.03.10 хүртэл “E-Mongolia” системээр авах юм.

Тус хөтөлбөрт дараахь зүйлсийг гол шалгуур болгоно. 

  • 18 нас хүрсэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
  • Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшин

Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Тиймээс 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.

Thank you for your attention!