“И-Монгол академи” УТҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран Цаг уурын горимын мэдээний тодорхойлолтыг авах үйлчилгээг цахимжууллаа.
Тус үйлчилгээгээр Цаг агаарын 138 өртөө, 180 харуулын ажиглалтаар агаар, хөрсний температур, даралт, чийг, хур тунадас, салхи, үзэгдлийн тоон мэдээ болон тодорхойлолт авах боломжтой юм.
How to Access the Service
- Log into the E-Mongolia system using your account
- Үйлчилгээ хайх хэсэгт “Цаг уурын горимын мэдээ” хайлт хийн үйлчилгээг сонгоно
- Complete all required fields and submit your request to receive the service
Цаг уурын горимын мэдээ нь дараах ач холбогдолтой
- Уур амьсгалын онцлогийг тодорхойлох
– Тухайн газар нутгийн цаг уурын нөхцөлийг (жилийн дөрвөн улирал, дулаан/хүйтний хэмжээ, борооны улирал гэх мэт) судлахад ашиглана. - Хөдөө аж ахуйд ашиглах
– Тариалангийн ургац, тарих хугацаа, усалгааны төлөвлөгөө зэргийг зөв тодорхойлоход тусалдаг. - Хот төлөвлөлт, барилга байгууламжид
– Салхи, температур, хур тунадасны дунджийг мэдсэнээр барилга байгууламжийн хийц, дулаан тусгаарлалт, замын материалын сонголтыг оновчтой болгодог. - Усны нөөц, эрчим хүчний төлөвлөлтөд
– Хур тунадасны дундаж хэмжээ, улирлын өөрчлөлтөөр усан цахилгаан станц, усан сангийн зохицуулалт төлөвлөхөд хэрэглэнэ. - Байгаль орчны судалгаа ба уур амьсгалын өөрчлөлт хянах
– Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөг урт хугацаанд судлахад чухал үүрэгтэй. - Тээвэр, аялал жуулчлалд
– Агаарын тээврийн аюулгүй байдал, аяллын улирал, цаг агаарын тохиромжтой үеийг тодорхойлоход ашиглагдана.
Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/68394df302498759ac496734
