Лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр авах боломжтой

2022-10-04

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас гадаадад зорчих болон суралцах гэж буй иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээ бүхий долоон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр гаргадаг боллоо. Энэхүү үйлчилгээнүүд нэвтэрснээр иргэд баталгаат орчуулга шаардлагагүйгээр албан ёсны бичиг баримтаа англи хэл дээр авдаг болж байгаа юм. Үүнд: 

  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
  • Reference on Payment of Social Insurance
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Reference of Identity card

Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг авах зааврыг хүргэж байна.  

  1. E-Mongolia системд амжилттай нэвтрэх 
  2. Үйлчилгээнүүд цэс рүү хандах 
  3. Англи хэл дээр гарах лавлагаа, тодорхойлолт цонхон дээр дарах
  4. Англи хэлээр гарах 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос сонгон үйлчилгээ авна.

Thank you for your attention!