Дундговь аймгийн 64 үйлчилгээ “E-Mongolia”-д нэмэгдлээ

Дундговь аймгийн 64 үйлчилгээ “E-Mongolia”-д нэмэгдлээ

2022-03-24

“И-Монгол академи”-ийн баг 2022 оны Гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллав. “Цахим жишиг аймаг” загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын  64 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,

  • Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Дундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – 2 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Дундговь Ус суваг ОНӨААТҮГ – 10 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
  • Дундговь аймгийн ЗДТГ – 16 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Авто тээврийн төв – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Байгаль орчны газар – 6 үйлчилгээ

Одоогийн байдлаар “E-Mongolia” системд 11 аймгийн нутгийн захиргааны 752 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Мөн “И-Монгол академи”-ийн баг Дундговь аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаа.

Тухайлбал, өнөөдөр /2022.03.24/ Дундговь аймгийн Цагдаагийн газрын 60 гаруй албан хаагчдад www.e-mongolia.mn системийг хэрхэн ашиглах, цахим ур олгох сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулсан.

Манай баг ирэх долоо хоногт Өмнөговь аймагт ажиллана.

Thank you for your attention!

Thank you for your attention!